Сарслаг Хунчир Хэрчсэн 200гр (20ш)
Хунчир нь хамгийн хүчтэй дархлаа дэмжигч ургамал.
Бидний өвөг дээдэс дархлаа дэмждэг, тамир тэнхээ, чалхыг сайжруулдаг, анагаах увидастай эмт ургамлын тухай өргөн мэдлэгтэй байж, амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэсээр иржээ. Тэр дундаа хунчирыг “Ургамлын хаан” хэмээн өргөмжилж эмчилгээ, хүнсэндээ тогтмол хэрэглэж заншжээ. Хүний биеийн дархлаа сайн байснаараа олон төрлийн өвчин эмгэгээс өөрийгөө хамгаалж, эрүүлждэг байна. Монгол хүн монголынхоо хөрсөнд ургасан эмт ургамал, органик хүнсийг хэрэглэж, эрүүл зөв хооллохоос гадна амьдралын зөв хэв маяг, зохистой хөдөлгөөнийг хэвшүүлэх нь эрүүл, аз жаргалтай амьдралын үндэс юм.
Нэг уут хунчирийг 1 литр усанд 5-10 минут зөөлөн гал дээр буцалгаж хандална. Энэхүү хандаа өдрийн турш цай болон бусад уух зуйлсиьнхээ орон хэрэглэвэл зохимжтой. Хандыг сэрүүн газар хадгалж 24 цагийн дотор хэрэглэвэл зохино. Хунчирын хандыг 10 хоног уусны дараа 10 хоног завсарлана.
Мөн бүх төрлийн шөлтэй хоо, хийцтэй цай болон мах чанахад хэрэглэвэл таатай сайхан үнэр, амт оруулж ядаргааг тайлна.
Санамж: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, дархлааны систем нь хэвийн байгаа 15 аас доош насны хүүхдүүд, цусны даралт багатай болон ургамалд хэт мэдрэг хүмүүс тун хэмжээг тааруулан хэрэглэнэ үү!
Нарны Тусгалаас хол хуурай сэрүүн нөхцөлд савласнаас хойш 2 жил хадгална.